Friday, January 7, 2011

Шидэт шинэ жил-5

Өнөөх л гайтай зул сарын яармаг худалдаа гэгч өнгийн гэрлээр халхавчилсан өөдгүй газрыг зорих зуураа өөртөө гарсан өөрчлөлтүүдийн талаар бага ч гэсэн бодож эргэцүүлэх цаг гарлаа. Өмнө нь ямагт тайван, хүйтэн байсан миний зүрх одоо гал шиг шатаж, ийш тийшээ үсчиж, цаг үргэлж хэн нэгнийг үгүйлж, уулзах мөчдөө ангам халуунд хүйтэн ундаа уух шиг таатай, сайхныг мэдрэх болсон. Юунд ч сэтгэл хөдөлдөггүй байсан надад энэ өөрчлөлт таагүй байгаа гэж итгүүлэхийг хүсэвч үнэндээ сэтгэлийнхээ гүнд таалагдаж байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэтэл би гэдэг хүн ганц биеэ тэр олон бүсгүйчүүдэд хувааж чадахгүйгээс хойш эрт оройгүй илэрвэл шившгээ тарих энэ явдлыг үтэр түргэн зогсоох л ёстой.


Шийдвэр төгс миний бие яармаг худалдааны үүдээр хар хурдаараа гүйн ортол гялгар гөлгөр шалан дээр нь ар тагзаараа тас хийтэл саваад уначихлаа. Толгой манаран харанхуйлж гүн хар нүхэнд уначих шиг болоод арайхийн нүдээ нээвэл зурж будсан ер бусын том хоёр нүд намайг гайхан харж байх юм. Ахиулж харвал хүүхдүүдийг зугаацуулан хамт зургаа авахуулдаг оцон шувууны өвч баган хувцастай нэгэн байх аж. “Ах аа, зүгээр үү?” гэж хүүхдэрхүү нарийхан дуугаар өгүүлээд намайг татаж босгов. Дууных нь өнгөнөөс бодоход нас нь хориос лав хэтрээгүй бололтой.

Ар дагз аймшигтай янгинан өвдөж байсан ч ичсэндээ огт зүгээр мэт царайлж, харцаараа нөгөө айхавтар өвгөнийг хайсан ч тэр байсангүй.
- Энд сууж байдаг, мэргэ төлгө үздэг нэг өвгөн өнөөдөр хаачсан юм бол?
- Ямар өвгөн гэнээ?
- Яагаав дээ, картонон цаас бариад сууж байдаг, нэг тийм сахалтай өвгөн.
- Ёстой мэдэхгүй юм байнаа.
- Чи энд өдөр болгон байдаг уу?
- Өдөр болгон гардаг л даа. Гэхдээ тэр өвгөнийг харж байгаагүй юм байна.

Том памбагар өхөөрдөм оцон шувуу мөрөө хавчин толгойгоо сэгсрэхэд би урамгүйхэн үүд рүү эргэлээ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй болохоор энэ их хотын хаанаас ч гэж хайх билээ дээ. Ядахдаа шинэ жил болтол орой бүр нэг ирж хайж үздэг ч юм билүү.

Өвгөнийг олж учрыг тайлж хужрыг тунгаах оролдлого бүтэлгүй болсон ч миний дурлалт бүсгүй Номингэрэл намайг гэртээ урьсан учир хөл газар хүрэхгүй түүнийгээ зорин очлоо. Хотын захад хоёр өрөө байранд гурван хүүхэдтэйгээ даруухан амьдрах бүсгүйн гэрээс миний амьдралд үгүйлэгддэг гэр орны халуун дулаан уур амьсгал, эмэгтэй хүний энгийн зүйлийг ч ер бусын болгох эгэлхэн ид шид шууд л мэдрэгдэнэ. Эгээ л би гэрийн эзэн шиг хойморт нь тухлан өнөөдөр эмээ өвөө дээр очиж хонож байгаа гурван хүүхдийнх нь зураг дүүрэн цомгийг сонирхох зуур Номингэрэл маань галын өрөөнөөс арааны шүлс асгаруулам амттай хоолны үнэр ханхлуулна.

Ийм амттай хоол хийдэг болохоор шаггүй жинтэй байх нь аргагүй л байх даа гэж бодонгоо хийсэн хоолыг нь амаа олохгүй идэх намайг тэр өхөөрдөн, булцгар гараараа магнайг минь илбэнэ. Ээж шиг халамжтай энхрий бүсгүй намайг байтугай дэлхийг бүхэлд нь багтаах уужуу цайлган сэтгэлтэй нэгэн бололтой. Амьдралынхаа тухай нуулгүй надад хүүрнээд, “Муу ханийгаа ингэж хуурч суудаг би ч муу хүн юм даа” гэнэ. Гэхдээ Солонгост “харлаад” бүхэл бүтэн долоон жил болж байгаа хүнийг хүлээн, бие сэтгэлийн ганцаардлаа давах амаргүй л байсан байх гэж би дотроо зөвтгөлөө.

Бүсгүй хүн гэгч цагаа тулахаар эрчүүд биднээс илүү сэтгэлийн тэнхээтэй, амьдралын ачааг даах нуруутай байдаг юмсанж. Жишээ нь би дан биеэ арчлах, амьдралын аар саар асуудал шийдэхэд жилийн гурван зуун жаран таван хоног гүйцэхгүй байхад энэ бүсгүй эр нөхрөө үгүйд гурвын гурван хүүхдээ ганцаараа өсгөж, гадаа гарч эр, гэрт орж эм болж явдаг. Муу ээж минь аавыг явснаас хойш яг л ингэж гунигаа нууж сэтгэлээ чангалж намайг өсгөсөн дөө. Ингэж бодохоор сэтгэл бүр ч уярч ямар ч үнээр хамаагүй энэ бүсгүйг жаргалтай болгомоор.
“Нөхрөө их санах юмаа. Даанч мөнгө гэдэг хүчтэй хойно”...Бүсгүй аяархан боловч дэндүү гунигтай санаа алдахад миний зүрх эмтрэх шиг л боллоо. Миний хайртай бүсгүй шанална гэдэг өөрийн минь зүрхийг зүүгээр шивэхээс долоон дор өвдөлт авчирдаг юм байна шүү дээ.

- Номингэрэлээ, чи дургүйцэхгүй бол хоёулаа сууя.

Амаа барьж амжилгүй хэлсэн бодлогогүй үгний минь хариуд тэр чин сэтгэлээсээ тачигнатал инээлээ.
- Яав аа, чи битгий намайг шоол л доо. Би хүүхдүүдэд чинь сайн аав байж чаднаа.
- Аав гэнэ шүү, өөрөө хүүхдээрээ юм байж. Ай, тэнэгхэн минь дээ. Би чинь эр нөхөртэй хүн шүү дээ. Түүнийгээ ирэхэд ар гэрээ би ингэж авч явлаа гээд нүүр бардам зогсож байх ёстой.

Хаалга хаах мэт хэлсэн эдгээр үгсийг дуулаад би хариу өгүүлэх гэвч чадсангүй. Түүний гунигтайхан боловч эрсхэн хэлсэн тэр үгэнд чин сэтгэл, харуусал, бас итгэл шингэсэн байж.
Өглөө гарахад амраг бүсгүй минь уруул дээр минь шуналтай гэгч нь нэг үнсээд, хацрыг минь өхөөрдөн чимхсэнээ, “Ахиж над дээр битгий ирээрэй. Гэхдээ чамд баярлалаа” гэж шивнээд хаалгаа хаачихлаа. Гэвч хаалга хаагдахын өмнөхөн ботгон хар нүдэнд нь нулимс дүүрсэн байсаан...

13 comments:

Anonymous said...

Ashgui urgeljleliig n oruulchihsan bn :-)Yamar goy ve, hehe. Daraagiinhiig n bitgii udaagaarai daa. Freegiinhee goy oguulleguudiig oird ingej unshaagui saihan bn shuu.

би said...

Хөөрхөн шд, ямар хурдан оруулжийна, баярлалаа

Asur said...

Зөв хө. Ингээд нэг цэгцлээд өгөх хэрэгтэй гсн :)

Бэмэр said...

баярлалаа..

Anonymous said...

Urgeljleliig n hezee oruulah ve? Tesen yadan huleej baigaa shuu.

Уянга said...

блогоо хөтлөөчөө ямар сонин юм бэ? цаана чинь хүмүүс хүлээгээд байншд!! :))

Enkhbaatar said...

Гудманд залуус vнсэлдэхээн больжээ. Гунигтай байна. Гутал тосолж хєгжим тоглох ч хvн алга. Уйтгартай байна. Хайрын шvлгийг уншихаа ч болчихож Харамсалтай байна. Хаврын бороонд догдлохоо ч байчихаж єрєвдєлтэй байна. Эрчvvд дурлалыг "BAR"-наас хайцгааж Эмэгтэйчvvд хайрыг буудлаар тvгээцгээж байна... "Гоё сэдэв болох бхаа"

Anonymous said...

Urgeljleliig n huleegeed l bn ...

freestyle529 said...

уучлаарай манайхаан, миний нөүтбүүк вирустээд би бүр баларчийнөө. янзлангуутаа бичнээ.

Oyu said...

zvgeeree, aajuu taiwan bicheee
goy vrgeljilj bn shvv, unshih gej yaarch l bn gehdee, hvleej chadnaaa =) /shine onii mend Free =)/

Уянга said...

Үргэлжлэлийг нь хүлээсээр байтал эхнийхийг нь мартчлаашд, нийтлэгдэхээр нь дахиж уншихаас биш дээ!!!

ACC5 said...

Sain uu Free mini? end uuree zaschihsan bna shdee. Urgeljlelee hurdan oruulaarai. Amjilt!

egelxen said...

tsaash ni ...:)