Wednesday, November 17, 2010

Татар ажиллагаа үзсэн тухай


Бас л гэрэл унтарчихсан хойно кино театрын танхимд урдах замаа харахгүй тонголзон бүдчин явж орлоо. Кино хэзээний эхэлчихсэн, үзэгчид өмнөх дэлгэцэндээ анхаарлаа хандуулсан, бүхний харц тэр нэг цэгт. Эгнээ суудлаа олох гэж хэдэн секунд лав алдлаа, арайхийж олоод очиход өөр хүмүүс суучихаж. Бас л хэл ам болох вий гэж эмээж байтал санасанаас хөөрхөн ааштай, тэр дундаа хүн болгон шахам ууртай, яхир хахир зантай болсон өнөө цагт ховордсон эелдэгхэн охид бидний суудлыг олж өгөхөд, чөлөөлөхөд тусалснаар нэг юм суудлаа эзэлж, гадуур хувцсаа нимгэлж санаагаа амраав.

Киноны нэр “Татар ажиллагаа”. Сурталчилгаа нь цацагдаад удсан ч үзэж амжаагүй, үнэндээ тэгтлээ үзэхийг шамдаагүй ч нэг оройг аятайхан өнгөрүүлье гэж сонгож үзсэн нь энэ. Танхим битүү үзэгчидэй байлаа. Энэ нь магадгүй тасалбарын үнэ 50% хөнгөлөгддөг Лхагва гаригтай холбоотой байж мэдэх.

Үзэхийг завдаж буй хүмүүсээс хүлцэл өчин үргэлжлүүлэхэд, киноны үйл явдал банк дээрэмдэхийг зорьж буй дөрвөн залуугийн тухай. Бидний мэдэх дуучин Амархүү, охин нь хүнд өвчтэй, мөнгөний хэрэгцээ их байгаа ч ажлаасаа халагдчихсан банкны ажилтан асан залуу Тайванаа. Жүжигчин Эби бол Тайванаагийн “хар” багын найз, боксчин байсан ширүүн төрхтэй, адал явдалд дурлагч (кинон дээрх дүрийн нэрийг даанч мартчихаж). Охиныхоо хагалгааны мөнгийг олж чадахгүй шаналж, эхнэртээ ажлаасаа халагдсанаа хэлж зүрхлээгүй Тайванаа багын найз дээрээ шил юмтай ирснээр, архины халуунд Тайванаагийн ажилладаг байсан банкинд буй эзэн нь тодорхойгүй 1200 долларыг дээрэмдэх “Татар ажиллагаа” төлөвлөгдөнө.

Хоёулханаа дийлэхгүй том төлөвлөгөө учир орос цустай, машин техникийг гарын арван хуруунаасаа илүү мэднэ гэгдэх Коля, банкны сейфний кодыг тайлах компьютерын мэргэжилтэн болох Гялбаа нарыг элсүүлснээр дөрвүүл болж авна. Гялбаа нь бидний мэдэх Номинталстын Батсүх. Цаг минутаа нарийн төлөвлөж сэдсэн дээрмийн ажиллагаагаа толгойдоо бүгд өөр өөрийнхөөрөө сүржнээр ургуулан бодож, ам тангаргаасаа няцахгүй хэмээх зуураа Татар ажиллагааныхаа хавтаст хэргийг шатаах гэж байгаад Колягийн гараашийг шатаасан ч тэр дөрөв шантрахгүй. Төлөвлөгөө энгийн.

Банк хааж, ажилтнууд таран хоёр хамгаалагч, нарийн бичгийн дарга бүсгүй (загвар өмсөгч Одгэрэл), бас нягтлан ч билүү нэг авгай үлдэх цагт дээрэм эхлэнэ. Үүний өмнө Тайванаа, Эбигийн хамт зэвсгээ худалдаж аваад, Коля машин хулгайлж тэднийг аван, компьютер сэлтээ бэлдээд хүлээж буй Гялбааг нэгтгэн банк руу очих ёстой. Банк руу эхлээд Гялбаа орлоо, хамгаалагчийг саатууллаа. Араас нь Эби орно. Тэгээд Тайванаа. Гурвуул хамгаалагч нарыг аюулгүй болгож, мөнгийг аваад салхивчаар шидэхэд Коля гадаа тосон авч, машиндаа аваачина. Коля тэднийг таван минут л хүлээх ёстой.

Гэтэл бүх зүйл инээдэмтэйгээр буюу тэдний сүржин төлөвлөгөөнөөс даанч даржин байдал руу эргэнэ. Энэ хэсэгт би нэг юм инээсэн. Үүнээс өмнөх хэсгүүдэд хүмүүс инээлдэн, арын суудалд суусан эрчүүд чанга чанга дуугаар ярилцан хөгжиж байсан ч надад тийм сэтгэгдэл төрөөгүй болохоор өөрийгөө мэдрэх чадвараа алдчихаж гэж бага зэрэг эмээж суув. Дээрмийн хэсэг бол үнэхээр инээдэмтэй санагдсан, бас таалагдсан. Гэм нь дэндүү богинохон өрнөх шиг санагдсан. Банк дээрэмдэж чадаагүй ч буруу гарын мөнгөтэй цүнхийг банкны ажилтан цонхоор шидсэнийг Коля төлөвлөгөө ёсоор салхивчаар унасан цүнх гэж эндүүрэн авч явснаар залуус мөнгөтэй болдог. Мэдээж банк дээрэмдэх гэж орсон гурав маань хамгаалагч нартай хөзөрдөж байсан цагдаа нарт зодуулаад, зодолдох гэж оролдоод өнгөрнө. Баривчлагдаад гарсан гурвыг цүнх дүүрэн мөнгөтэй Коля хүлээж байна. Амар сайхандаа жаргав. Үзэгчдийн хагас нь тэр үед бас алгаа ташсаныг хэлэхгүй өнгөрч болохгүй.

Миний хувьд кинонд “дажгүй” гэсэн үнэлгээ өгнө. Ер нь сүүлийн үед үнэхээр ам ангайлгасан гайхалтай монгол кино үзээгүй гэдгээ ч шударгаар хэлнэ. Дандаа нэгнийхээ хийсэн юмыг муучилдаг монголчууд гэж ярьдаг ч бас болсон болоогүй зүйлийг нүдээ анин өнгөрүүлж, сохор балайгаар гоё сайхан гэж алгаа таших нь сайн зүйл биш байх. Ололттойг нь сайшааж, тааруу болсон бол үнэн шүүмж өгөх нь муучлахад тооцогдохгүй байх. Олон кино хийгдэж байгаа нь сайн хэрэг. Гэвч өрсөлдөөн дундаас чанар нь сайжирч, яван чангарах болтугай гэж ерөөе.

11 comments:

lover said...

Nadad ih taalagdsooon ene kanuu

Anonymous said...

Hen medlee tsus. Humuus ineegeed l bsan. Kino uzehdee odoo ene yag ingene tegne gej taaj uzeh durtai. Ene kino taalagdaagui uchir n denduu oilgomjtoi hunguhun amarhan kino bsan l da. Bas nairuulga n joohon bolhiduu. Duuren tusuulul buudaltsaan. Ovoo heden tsaas ursnee gaihuulj bn l gej oilgoson. Yahvee huurhii argachilal chadvar n saijirsan ch setgehui tal ruugaa denduu gemeer dutmag bn lee dee.

Anonymous said...

Busgui huniig naizaa geh n ch haashaa yum. Amihandaa evteihen asuuj bn geed oilgochooroi. Ug gedeg setgeliin toli yum bilee gedgee joohon delgeruuleed yagaad inegj bodoh bolsnoo heleech. Bi arai uuruu bodood baigaa zolig bgaam.

freestyle529 said...

Ловэр сүүлдээ өөрөөсөө санаа зовохийн байшд. хүмүүст таалагдаад байгаа юм яагаад надад таалагдкү байна гээд. эсгүүл би тийм атаархуу өөч гооч хүн юм болуу ч гэж бодохийн.

нэргүй зочин, харин яг чиний хэлдгээр үйл явдлыг нь тааж бодоод, дуусахыг нь хүлээгээд л таарсан даа. 1200 доллар гэнгүүт, аа за нөхдүүд ямар нэг аргаар энэ мөнгийг авах юм байна гэж бодох жишээний. Буудалцаан, цус нь арай ч дэндүү санагдсан юм байна бас. Ерөнхийдөө Би чамд хайртай2-н үргэлжлэл юмуу нэг хэсэг нь ч юм шиг, үгүй бол Hero-н бас нэг клип ч юм шиг л санагдсан даа.

Нэргүй зочинд, миний хувьд л тэгж санагддаг юм. сэтгэл дотор ямар байна яг л тэрний дагуу үг цаасан дээр буугаад байх шиг байдаг юм. ууртай, занасан, хорссон байхдаа би сайхан юм хэзээ ч бичдэггүй. уярч хайрлаж баярлаж байхдаа зүхсэн, гомдсон, айсан тухай юм бичдэггүй. тэгээд л тэр.

Anonymous said...

Magadgui niigmiin mass hund kinonuudad belen bish bh. Zah zeelee gj.
Gehdee chi hoshin shog uzeed ineedeg bizde?


HUn hun uur duu. Medeej uuruuruu tusuulj l dugnesiin. Haaya alivaa zuilsiin talaar gun bodohooroo yu ch yarimaargui bolchdog yum. Hentei ch yu ch yarimaargui. Gesen hernee setgel dotor asar ih yum ergeldeed bdag. Gargamaar baigaa n medregdeed dotor tiichleed. Hen negentei uzel bodloo soliltsmoor, ternees yum sonsmoor surmaar. Gesen ch nadd yarih yaria heleh ug uneheer baidaggui. Maanagtaa l bjiidiin. Tegd setgel gedeg, yer n hunii dotor yertunts ugeer ilerhiilj boldoggui ed baina gej uurtuu itguuleed baigaa hereg. gesnees neeree tolind chinii mash sain meddeg, udaan harsan, tsaraig n yagaad ch anduurhaargui tiim hunii tsarai hajuunaas harahad arai uur dalii ch yum shig neg tiim helbergui haragdaad bdagiig anzaardag u?

freestyle529 said...

Нэргүй зочинд, хошин шог үзээд инээхдээ инээнэ. Харин нэг хамтлагийн тоглолтыг бүтэн цаг хагас үзээд ганцхан номер дээр л инээсэн удаа бий.
Хүний сэтгэл үгээр илэрхийлж болдоггүй эд гэж үү? Гэхдээ ямагт бодол сэтгэлээ өөртөө нуугаад явах хэрэгтэй гэж үү? Энэ ёстой хүн хүний онцлогоос л шалтгаалах байх. Би л лав дотроо нуугаад бодоод хадгалаад явах дургүй. Сэтгэлд нэг юм дараад байх шиг санагддийн.

tungaa said...

Тайванаа ирж зодоон дэгдээгээд бодвол намайг харджаагаа байлгүй гэдэг хэсэг таалагдсан хаха

би said...

Vzej duusaad garax xvrtlee ix dajgvi taalagdsaan gj, daanch setgeld vldex kino bol bish bnle, garaad l martagdax tiim kino bsan.

freestyle529 said...

Тунгаа би үзсэн мөртлөө тэр хэсгийг нь санакү ийн.

6сэкс6 харин тиймээ. тэр үедээ хөгжөөгөөд дараа санагдах кино нээрээ л биш байлээ.

би said...

Яаагаав дээ, нөгөө топ модель Одгэрэл маан тэгж хэлдэг шдээ.

freestyle529 said...

6sex6 Аа тийшд хэлэхээр чинь яг саналаа