Хааяа нэг түүх өгүүлсэн бичлэг хийж, тэдэн оны тэдэн сард тэгсэн гэж он сар өдөртэй нь тоочдог байлаа. Байлаа гэсний учир нь бараг зургаан сар огт ямар ч бичлэг хийсэнгүй. Завгүй байхдаа зав гараасай бичих юмсан гэж боддог байсан мөртлөө завтай болонгуутаа юу ч хийх хүсэлгүй болчих нь хачин юм. Өөрийгөө зэмлэлээ, шахлаа, гэвч болсонгүй. Гэсэн мөртлөө зүгээр сууж байгаад бичих хүсэл хачин их төрлөө.
Гэтэл банжиг блог гэнэтхэн үгүй болчихлоо. Байхад нь бичихгүй залхуурдаг байсан мөртлөө алга болчихоор нь бичмээр зүйл олон санагдах нь байгаа зүйлээ үнэлдэггүй, үгүй болохоор нь үгүйлэн бачуурдагтай холбоотой юм болов уу.
Блогспотод цаашдаа тууштай бичихээр шийдлээ. Гэм нь орж ирж уншдаг, сэтгэгдэл үлдээдэг нь хэд байдаг юм бол?
Monday, October 18, 2010
Блоггүй болсон ба бичихийг хүсэх болсон тухай
Subscribe to:
Post Comments (Atom)
11 comments:
Хэхэ блогспотчидыг хайгаад байвал байгаа байгаа. Би жишээ улаан блогспотчин хэхэ. Бнажигт юу тохиолдсын бол оо. Ууг нь маш том блог систем байж билээ. За шинэ блогт нь амжилт хүсье.
Баярлалаа амжилт хүссэнд. Би хөөрхий энд блогтой болсноос хойш хүн цөөхөн хандсан л даа. Гэхдээ одоо өөрөө идэвхтэй байж л хүн амьтан дуудахаас.
Хайсаар байгаад олоод ирсэн шүү. За бичээд байгаарай. Уншаад байна аа.
ханцуйгаа шамлах маягтай л байгаа ш д. хэ хэ. бичнэ дээ.
банжиг байхгүй болж бид хэд чинь үүрээ олохгүй зөгий шиг л байлаа
өөринй гэсэн үүрээ засаж
өгүүллэг туужаа тухтай бичээрэй найз минь
haren thh, banjig bhgui bolsnoos hoish l bichmeer sanagdaad bolohoo baij
Тэхдээ л орж ирээд олоод уншаад байна аа хө
reader list дотор байж байсан бололтой
банжиг хаагдциймуу
даанч өчигдөр нэг блогруу орох гээд орохгээд чадаагүйен
би ч бас энд мөнхөрхөөр шийдсээн
hoorhii ter baatar :P
эсэс харин энд л тухлая гэсэн санаатай байна шүү дээ.
тунгаа харин тэгдийм байлээ.
сэгсгэр орж ирж байгаарай хө.
Сөүлмэйт банжиг бараг үгүй болчив бололтой.
Мармелад хамтдаа баяцгаая энд.
Хэлтэрхий юу юу гэнээ?
Post a Comment