Tuesday, December 21, 2010

Шидэт шинэ жил


Намайг Болор гэдэг. Хорин найман настай, нэгэн хувийн компанид эдийн засагчаар ажилладаг. Гудамжаар зөрөн алхах мянга мянган залуусын нэгэн болох надад бусдаас ялгарах гоц гойд шинж чанар үгүй ч, би “хайр дурлалд итгэдэггүй” гэж хэний ч өмнө нүүр бардам хэлж чадна. Үнэндээ миний энэ үг олон хүнийг гайхшруулж маргаан мэтгэлцээнд хүргэдэг ч өдий хүртэл хэн ч миний байр суурийг өөрчилж чадаагүй юм.

Намайг арван настай байхад аав ээж хоёр салсан. Гэрлэлтээ цуцлуулах гэдэг харь үг анх чихэнд минь дуулдахад би өрөөнийхөө хаалгыг түгжээд чимээгүй уйлсан. Хэнд ч нулимсаа үзүүлэхгүй гэж шаралхаж байсан ч хувцас хунараа бэлтгэх аавын яриа, ээжийн чанга чанга дуугарах, цурхиран уйлах дууг сонсох бүр сэтгэл шимшрэн, цаг үргэлж аав ээжтэйгээ амьдрах мөрөөдөл минь үгүй болж буйг ойлгохдоо уйлахгүй байж чадаагүй. Миний нулимс хатаагүй байхад гэрийн хаалга тасхийн хаагдаж, би аавгүй болсон юм.

Тэр цаг хүртэл миний мэдэх хайр дурлалын хамгийн тод жишээ тэр хоёр байж. Том болоод ээж шигээ эхнэр авч, аав шигээ хүүхдээ эрхлүүлэх халамжтай нэгэн болоод төгс гэр бүлтэйгээ шинэ жилийн баярыг аз жаргалтайгаар тэмдэглэх нь миний мөрөөдөл байсан. Харамсалтай нь мөрөөдөл бодит үнэн хоёр хэтэрхий хол зөрүүтэйг ойлгохдоо би ердөө хоёрдугаар ангид байсан билээ.

Анхны үерхэл минь намайг тавдугаар ангид байхад тохиосон. Би ангийнхаа хамгийн хөөрхөн, хөвгүүн бүрийн хайрыг татдаг байсан тэр охиныг анх удаа найз охиноо болгож чадсан хөвгүүн болов. Бүх юм ангийн “монита” гэх хосууд болон бие биедээ нууцхан бэлэг барих тоглоомноос эхэлж, би тэр үед хэн бүхний аваад байдаггүй байсан сникерс, зөөлөн тоглоом, сарнай гэх зүйлсийг ээжийнхээ харамгүй өгдөг байсан мөнгөөр худалдан авч түүнд илгээнэ. Миний өгдөг байсан бэлэг хамгийн шилдэг бэлгээр шалгаран, ханын цаасан дээр түүний нэрний ард алтан од нэмэхэд, тэр охины алгаа ташин хөөрөн баярлах дуулдахад, би дотроо чимээгүй инээмсэглэнэ.

Ангийн шинэ жилээр би түүнийг бүжгэнд урихад тэр охин татгалзаагүй. Учир нь би ангийнхаа сэтгэл татам хөвгүүдийн нэг байсны дээр хэн түүнд өгөөмөр бэлэг өгч байсныг ч тэр гадарласан байсан. Бүх зүйл амархан болж өнгөрлөө. Би хацар дээр нь үнсэж найз охиноо болохыг гуймагц тэр зөвшөөрч, маргаашнаас нь бид хоёр хаа сайгүй хөтлөлцөн явах болов. Завсарлагаанаар бид хоёр сургуулийн цайны газар цугтаа хооллож, халуун өдөр бие биенээ усаар цацан хөөцөлдөн гүйцгээж, орой нь сургуулийн ард сэмхэн үнсэлддэг байлаа.

Гэвч энэ бүхэн хэрхэн эхэлж яаж дуусахыг би анхнаасаа л мэдэж байсан. Яаж тэр охиныг гартаа оруулах, үерхэх, бас салах тухай ч миний төлөвлөгөөнд орсон байв. Гурван сар үерхээд бид салсан. Тэр уйлж, шаналж, гэрлүү байн байн утастаж, сэмхэн надад өнгийн балаар бичин зүрх зурсан өхөөрдөм хөөрхөн зурвас өгсөн ч би тоогоогүй. Анхнаасаа ч түүнийг зүгээр л шохоорхож байсан, зүгээр л түүнийг буулгаж авч чадах эсэхээ үзэх гэсэн зорилготой байснаа гүйцээж, тэгээд олны анхааралд өртөж чадсан нь надад хангалттай байв.

Түүнээс хойш өнгөрсөн арван гурван жилийн хугацаанд энэ үйл явдал тоймгүй олон удаа давтагдсан. Гагцхүү охид өөрчлөгддөг авч эхлэл,өрнөл, төгсгөл гээд бүх зүйл хоорондоо дэндүү адилхан. Сүүлдээ би охидыг гаргуун мэддэг мэргэжилтэн хэмээн найз нөхөддөө өргөмжлөгдөх хэмжээнд хүрсэн гээд бод доо. Үнэндээ , надад ч гэсэн охид бүсгүйчүүд царай зүс, бие хаа, ухаан мэдлэгээсээ үл хамааран бүх шатыг нь амархан давж, хамгийн өндөр оноог нь авмагц дахиж тоглох сонирхолгүй болдог компьютер тоглоом шиг санагддаг болсон байлаа. Оюука, Тамираа, Дээгий, Ану, Урнаа, Зулаа, Зулаа-1, Зулаа-2, Зулаа-3 гэхчлэн миний цуглуулга улам баяжих тусам эмэгтэй хүний бие сэтгэлийн нууцууд өмнө минь дэлгэгдэн тэд улам бүр сонирхол татахаа больжээ.

Шинэ жилийн баяр дөхөж, гудамж талбай хаа сайгүй баярын дуу эгшиглэн, дэлгүүр хоршоо байшин барилга бүхэн гэрлэн чимэглэлээ харамгүй нөмөрч, гацуур мод нүд гялбуулсан арван хоёрдугаар сарын 22-ны өдөр. Хэнз төрсөн ганц дүүгээ эрхлүүлэх гэж “Зул сарын яармаг худалдаа” гэгчийг зорилоо. Холоос тодрон харагдах гэрэл чимэглэлд нь дүүгийн минь сэтгэл хөөрч байна гэж тоймгүй. Мянган төгрөгөөр хүн тус бүр орох тасалбар худалдан аваад дотогш гүйх шахам орцгоолоо.

Эрх дүүгээ мөсөн дээр тэшиж байх зуур хийх зүйлээ олж ядан хэдэн мөсөн баримлуудын гэрлийг бараадан тамхилан зогсож байтал Таж Махалыг дүрсэлсэн баримлын ойролцоо бөөвийн суух өвгөн хараанд өртөв. Заяа төөрөг үзнэ гэж картонон цаасан дээр бичсэн бичиг өмнөө тавьжээ. Эрүүгээ давсан уртаа гэгчийн ооч цагаан сахал, хуучивтар лоовууз, үстэй дээл зэргийг нь харахад хөдөөний хүн гэмээр. Сониучирхсандаа дөхөж очоод хажууд нь зогсон тамхилтал, “За хүү минь, мэргэлүүлэхгүй бээз” гэж өнөөх өвгөн хүнгэнэсэн баргил хоолойгоор асуух нь тэр.

- За даа өвөө, дэмий биз дээ.
- Би уг нь аль түрүүн явчих байсан юм. Чамайг л хүлээгээд байж л дээ.
- Өвөө би иймэрхүү юманд итгэдэггүй юмаа. (Мөнгө салгах гэж залж байна даа гэж хар буув)
- Чи зүгээр алгаа л харуулчихад болно. Чамд хэлэх юмаа хэлчихээд өвөө нь харихгүй бол оройтчихлоо.

Чөмөг царцам хүйтэнд хэдэн цагаар ч бүү мэд,сахлаа цанттал тэнд суусан өвгөний өрөвдөх сэтгэл гэнэтхэн төрсөн учир үзүүлсэн болоод мянган төгрөг өгөөд гэрт нь хариулъя, аягүй бол эмгэн нь цайгаа халаагаад хүлээж байгаа байх гэж санан нэг их цааргалсангүй.

19 comments:

Badman said...

1-т

freestyle529 said...

Ёстой уралдаад уралдаад араас чинь хэн ч орж иркү газар даа энчээ, хэ хэ.

Badman said...

Үргэлжлэл байгаа гэж найдоол суужээнэ.

Badman said...

Ер нь тэгээд сэтгэл зүрх гэдэг ямар нэгэн зүйлд хэтэрхий гомдож итгэлээ алдсан бол хэн бугай ч эргүүлж авчирахад хэцүү юм шиг санагддын.

freestyle529 said...

Үргэлжэл байхгүй гэвэл яахуу, хэхэ. Үргэлжлүүлж байгаад оны өмнө дуусгана гэсэн график төлөвлөгөө гаргацан байгаа.

Anonymous said...

Sain u?
Hun yer n uur deeree l medrehgui bol yumiig oilgodoggui yum doo. Salchlaa geed arhi uugaad l, haa hamaagui zavaartaj yavaad l, martahiin tuld hun amitan zovoogood l yavdag humuus hajuud zunduu baidag bailaa. Yostoi yashig l baina. Gants muu ohinoos bolj ingej dooshoo orood bhdaa yahav de gej boddog bailaa.
Ugui yum bilee l dee. Saihan hair blgui l yahav. SAIHAN n baigaa yum chini MUUHAI n bas baij l taarna. Harin ehleed muuhaig n medertsen hun saihniig n medreh n yu l bol.

Enkhbaatar said...

Орой Зул сарын үзэсгэлэн яармаг орж төгсгөлийг нь өөрийн биеэр үзий даа гэж

LuZa said...

Бадманд баяр хүргийеээээ нэгд оржээ

үргэлжлэл нь харин хэзээ байгаам бэ

Badman said...

Луузгараа баярлалаа хө.

Мишаа said...

hey ene zurag ni harsan utsen yavsan gazariin zurag bnaa honoroo.........

Umi said...

Намайг Болор гэдэг гсн чинь би лаг сортос гэдэг гэжээшт. Яг унших гсн ажил гарчлөө. Дараа орж ирж уншы даа.

Нэр ашигласныхаа төлбөрийг төлөөрэй гээдайхгүй юу :р

би said...

Красная Шапачкаг БОлор гэдийн байна гэхгүй юу. Юун хөөрхөн яг одоо болжаагаа юм шиг бичдын. Нөгөө парк орвол өвөө байгаа болуу, ккк

Anonymous said...

Yamar goy ehelj bnaaa...kkk nergui zochin bish Zulaa shuu...kkkk
Za bicheed bgaarai free min. Chinii 3 nomiig bi dahin dahin unshdag.Daraagiin nomiig chin huleej bgaa shuu...kkk

Oyu said...

hi Freehen mineee
chamaigaa ollooo dooo,
oguulleg taalagdav, ene setgegdel bichdeg ehsen n yamar teneg yum bee hehe

Oyu said...

sign in hiiheer harin hurdan ordog yum bnshd,
blog chin ajillahgui bn geed l uur hvreed suuj bsan chin ashgui end irtsen bsnhdee
nogoo blog chin bvvvr bhgui egsen vg uuu??????, unshaagui zuil bsan yumsan.......
ok Free amjilt 2laa uulznaaa, amlasan yosooroo, nas nomoo avna hehe

freestyle529 said...

Анон, хүний зовлонг хүн мэдэхгүй гэдэг чинь л тэр байх. Ёстой мэдэрч мэдэж байж л яс махандаа тултал ойлгоно доо. Хайр дурлал ч тэр, нас насандаа хүний мэдрэх, амсах зовлон гээд бүгд өөр дөө.

Энхбаатар, одоо ч хүйтэн л байгаа байх даа.

Луузгар удкү л хийчлээ ш д.

Мишаа минь мэдкүмаа гүүглээс л олсийн.

На аниа, ядаж уншчаад төлбөрөө нэхдэг байгаа даа. ккк

6сэкс6 харин улаан малгайт баригдчихлаа тэ. хэ хэ. Өвөө яг байдийн шүү. үнэн..

Зулаа миний номнуудыг тоож уншдагт баярлалаа. Дараагийн бүтээлүүдээ унших хүн байвал гаргаад л байна гэж бодоод байгаа шүү дээ.

За Оюу хүүхэнтэй ярих яриатай даа ккк. Нөгөө блог уг нь удахгүй сэргэх л юм гэсэн. Банжгаа зөндөө санахиймөө үнэндээ. Энд идээших гэж үзэж л байна. Ойрноос олон хүн орж ирээд харин овоо нэг урамтай, блогтой хүн шиг байгаа. Холбоо бариад номоо аваарай. Надаа бас массажны өртэй байхаа, хэхэ.

Oyu said...

Free sanajaagaa bvgdiig n hehe, biden 2n stag taarahguin tee, tegjaagaad zvgeer ajil hereg bolgonoo =). Bi banjigiin blog-t durtai hereglehed amar bdiin tee. dahaid tendee uulzah bhoo.

Мишаа said...

aaan ok ok naad zurag chini my amidraj surj bgaa hotiin gudam bnaa ho ;-) shine jileer iim torhtei boldgiin ;-) Hund bitgii heleerei ;-)

freestyle529 said...

Оюу ажил хэрэг нээрээ болгоноо.

Миша нууцыг чандлан хадгалахаа батлан тангараглая. хэ хэ.